Гоц авъяас бурханы бэлэг vv эсвэл…


Ой хvрээд цагаан толгой цээжилсэн хvv таван настайдаа математикийн хvнд бодлогыг тєвєггvйхэн бодож байна. Тиймхvv агууллагатай мэдээлэл vе vе сонсогддог. Авъяас гэдэг бурханы бэлэг гэдэг. Гэвч шинжилэх ухаан ч гоц авъяасын нууцыг єєрийнхєєрєє тайлбарлах гэж оролдсоор ирсэн ч 100 хувь амжилтад хvрсэн нь vгvй.

Заримдаа гоц авьяастай хvvхдvvд хэсэг хугацааны дараа энэ чадвараа бvр мєсєн алдах, насанд хvрсэн хойноо ердийн нэгэн болох тохиолдол байдаг нь бяцхан суутнуудын нууцыг улам бvрхэг болгож байгаа юм. Вундеркинд буюу ер бусын ховор авьяастнуудын тухай сонирхуулж байна.

Вундеркинд гэж хэн бэ?

Vе тэнгийнхэн нь нэрээ ч бичиж чадахгvй байхад Моцарт яагаад хєгжим зохиож байв? Ердийн тариачны хvvхэд нvд ирмэхийн зуур агуу бvтээл туурвисны нууц юунд вэ?
Vе тэнгийнхэн байтугай том хvмvvсээс, эрдэмтэн докторуудаас ч мэдлэг чадвараараа давуу, гоц авьяастай хvvхдvvд олон зууны турш хvмvvсийг гайхуулж ирсэн. Ид шидийн гэмээр авьяас билэгтэй бяцхан суутнууд єдєр болгон тєрєєд байдаггvй. Хамгийн хvнд математик бодлого бодож, хєгжмийн хэцvv тєрел болох симфони хєгжим зохиодог хvvхдийн тухай та юу мэдэх вэ?
Тухайлбал, 1804 онд Вермонт хотод тєрсен Зера Колберн ердєє дєрєвхєн секундын дотор 12 жилд хэдэн секунд байдгийг тооцоолж чаддаг байжээ.
Австрийн агуу хєгжмийн зохиолч Вольфанг Амадей Моцарт гурван настайдаа хийл, тєгєлдер хуур дээр гайхалтай сайхан тоглодог байсан. Тэрбээр багынхаа авьяасыг том болоод ч гээгvй ховорхон суутнуудын нэг байж ч болох юм.
Артур Грийвид л гэхэд нэг ой ч хvрээгvй байхдаа цагаан толгойг цээжилсэн байжээ.
Хvн тєрєлхтний тvvхэнд тєрсєн агуу сэтгэн бодогчид эрдэмтдийн ихэнх нь єєрийн нєр их хєдєлмєрєєрєє амжилтад хvрдэг бол "Wonder kids" буюу оюуны гоц чадавхитай хvvхдvvд хэн ч сургаагvй, хэн ч заагvй байхад л ер бусын мэдлэг чадвартай болдгын нууцыг таах гэсэн оролдлогууд одоо хvртэл амжилтад хvрсэн нь vгvй.
Бяцхан суутнуудын ихэнхийнх нь хувьд алдар нэр тийм ч урт настай байдаггvй, Багадаа гоц ухаанаараа олныг гайхуулж байсан атал насанд хvрсэн хойноо яасан нь мэдэгдэхгvй чимээгvйхэн алга болох нь элбэг.
Зарим нь хар залуудаа хийж бvтээсэн ч зvйлгvй хорвоог орхино. Бяцхан суутнуудын замд гай болдог нэг зvйл бол тэдний эцэг эх. Гоц авьяасыг нь улам хєгжvvлэн vнэтэй зарах гэсэн эцэг эх, хvvхдээ ширээний ард суулган бага насыг нь баяр баясгалангvй болгодог аж.
Эрэгтэй хvvхдvvд голдуу гоц авьяастан байдаг нь тогтоогдсон. Ийм хvvхэд тєрдєг шалтгааныг эрдэмтэд эцэг эхийнх нь гормонд тємрийн хэмжээ єндєр байдагтай холбон тайлбарладаг. Бас эхийн хэвлийд бvрэлдэхдээ ургийн мэдрэлийн систем нь бие организмаасаа тvрvvлэн хєгждєгтэй холбоотой гэж vздэг.
Багадаа гоц авьяастай байсан хvvхдvvд том болсон хойноо дэлхийн урлаг, уран зохиолын чимэг болсон жишээ бий ч ийм тохиолдол тун ховор гэдгийг дахин хэлье. Жишээлбэл, Бэзи Эшфорд хэмээх англи охин есєн настайдаа "Бяцхан зочин" нэртэй роман бичиж нэрд гарч байсан. Гэвч энэ авьяаслаг охин дахиж юу ч бичээгvй бєгєєд аажмаар мартагдсан тvvхтэй.

Хоёр гараараа хоёр єєр ая зэрэг тоглодог авъяастан

Гоц авьяастай хvvхдvvдийг цахилгаантай зvйрлэж болох юм. Нэг удаа хурц гэгч нь гялалзаад л алга болно. Харин хєгжмийн ертєнцєд энэ vзэгдэл арай єєр. Нэртэй хєгжимчдийн гэр бvлд тєрсен хvvхдvvд орчныхоо нєлєєн дор тєрєлхийн авьяасаа дээд цэгт нь хvртэл хєгжvvлэх нь бий.
Хамгийн тод жишээ бол Вольфанг Амадей Моцарт.
Авьяаслаг хєгжимчин эцгээрээ анхны хєгжмийн хичээлээ заалгасан тvvний авьяасын тухай дєрвєн настайд нь Австрийн эзэн хаан сонссон. Моцарт зургаан нас хvрээд аав, найман настай эгч хоёрынхоо хамтаар Европ тивээр аялан тоглолт хийжээ. Агуу хєгжмийн зохиолч тун ядуу амьдралыг туулсан бєгєєд 35 настайдаа хорвоог орхисон юм. Тэрбээр нас барахаасаа хэдхэн цагийн ємнє ч хєгжмєє зохиосоор байсан гэдэг.
Нэг удаа найзууд нь Моцартаас хэрхэн хєгжим зохиодог тухай асуухад тэрбээр єєрєє ч мэддэггvй гэсэн байна. "Сэтгэл санаа минь єєдрєг байх vед миний толгойд хєгжмийн ая єєрєє урсаад ирдэг. Би мартахгvйн тулд амандаа аялж байгаад боломж гарангуут нь цаасан дээр буулгадаг" гэжээ.
Єєр нэг хєгжмийн суутнаар Чарльз Вселиг нэрлэж болно. Бас л Моцарт шиг гурван настайдаа л авкяас нь тодорсон. Ямар нэгэн ая сонсуутаа л дууриалган тоглодог байжээ. Гэтэл энэ хvv хэзээ ч хєгжмийн боловсрол эзэмшиж байгаагvй аж. Тvvнийг дєрвєн нас хvрэхэд эцэг нь Лондоны шилдэг хєгжмийн зохиолч нарт vзvvлэхээр аваачжээ. Чарльз 12 настайдаа хамгийн гайхалтай хєгжимчдийн тоонд зvй ёсоор тооцогдож байсан.

Vvнтэй ижил тvvх нэлээдийг єгvvлж болно. Шопен наймтайдаа анх vзэгчдийн ємнє гарч байсан бол Вебер 17 настайдаа Бреслаугийн дуурийн театрын удирдаач болсон байжээ.
Рихард Штраус, Гайдн нар зургаан наснаасаа хєгжим зохиож эхэлсэн бол Лэндон Рональд хэлд орохоосоо ємнє хєгжим тоглож сурсан байна.
Гэвч гоц авьяастай хvvхэд бvр тvvх болдоггvй. Том Блинд хэмээх хар арьст хvугийн талаар зарим нэг толь бичигт дурдсан байдаг. Боолын гэр бvлд тєрсен тэрбээр Америкт болсон иргэний дайны vеэр амьдарч байсан бєгєєд Том, зvvн баруун гараараа хоёр єєр янзын аяыг тєгєлдєр хуур дээр тоглож чаддаг байсан аж. Vvгээр ч зогсохгvй хоёр янзын аяыг хоёр гараараа зэрэг тоглож байхдаа Том гурав дахь аяыг амандаа аялдаг байсан гэнэ. Энэ бол ер бусын vзэгдэл.

Гоц авъяас нь гэнэт vгvй болжээ

Хєгжмийн авьяастай хvvхдvvд, тооны авьяастнуудаасаа илvv азтай байдаг бололтой. Залуу математикчдын ихэнх яг гялалзах цаг нь ирэхээр л унтрах нь элбэг. Францын алдарт физикч, математикч Ампер багадаа мєн л гоц авьяастай хvvхэд байжээ. Тэрбээр зєвхєн тооны салбарт ч биш ерєнхий мэдлэгийн тvвшин онцгой єндер хvvхэд байсан гэнэ. Vеийнхэн нь тоглож байхад жаал хvv толь бичиг унших дуртай байсан бєгєєд олон жилийн дараа ч уншсан зvйлээ тод санадаг нэгэн байжээ.
Гэхдээ бvх бяцхан суутнуудын хувь заяа тvvнтэй адил биш.
Дээр дурдсан Зера Колберн л гэхэд арав хvрээд гоц авьяасаа алдсан юм. Сургуулийн босго ч алхаагvй зургаан настайдаа энэ хvv олны ємнє тоо бодож шуугиулдаг байжээ.
Математикийн ямар ч хэцvv бодлого бодоход тvvнд дээд тал нь арван секунд л шаардлагатай байсан гэнэ.
Зера Колберныг сорьсон бодлогоос сонирхьё л доо. "Бостон Конкорд хотуудын хооронд 65 милийн зайтай. Нэг алхмыг хvний хєлийг гурван удаа нийлvvлсэнтэй тэнцэнэ гэж vзвэл энэ хvртэл хэдэн алхам хийх бэ?" арван секундын дараа жаал хvv 114,400 алхам гэсэн vнэн зєв хариулт єгчээ. Гоц авьяастай хvvгээ эцэг нь Англид авчирч тэр vеийн хамгийн нэртэй математикчдаар шалгуулсан байна. Бяцхан суутан маань бvх асуултад зєв хариулт єгсєн тєдийгvй тvvний хариултыг тэмдэглэж байсан бичээч, хvvг арай удаан хэлэхийг хvсч байжээ. Зера Колбернтой тохиолдсон бас нэг гайхалтай тохиолдол гэвэл 4294
967 297 гэдэг тоо зєвхєн єєртєє юм уу эсвэл нэгд хуваагдана гздгийг тэрбээр нvд ирмэхийн зуур баталж чадсан байна. Насанд хvрсэн ердийн сэтгэхvйтэй хvн vvнийг бодохын тулд нэлээд цат зав зарцуулах хэрэгтэй. Зарим нь ч бvр хэчнээн хичээгээд ч бодож чадахгvй байх биз. Хvvгээс 48 жилийг минутад шилжvvлвэл хэд вє гэж асуухад хоёрхон секундын дотор зєв хариулт єгчээ. Зєв хариултыг єгєхдєє бvр секундэд шилжvvлж хэлсэн гэдэг.

Харамсалтай нь , Европын хамгийн шилдэг эрдэмтдийн шалгалтыг наймхан настайдаа давж гарсан тэрбээр хоёр жилийн дараа энэ гоц авьяасаа алдсан юм. Том болсон хойноо Зера Колберн цээжээр биш юм аа гэхэд цаасан дээр бичиж байгаад ч болов vржих, хуваах vйлдэл хийхэд хvндрэлтэй болсон гэдэг.
Английн алдартай бяцхан суутнуудын нэг бол 1805 онд тєрсен Жорж Биддер. Тэрбээр "тоо боддог хvv" нэрээр адаршсан. Бичиж ч сураагvй дєрвєн настайдаа тvvний математикийн онцгой авьяас тодорчээ. Хvмvvс ямар ч тоог боддог авьяасыг нь гайхаж эхлэхэд эцэг нь хvvгээ аван аялалд гарлаа. "Минутад 120 дусал дусна гэвэл нэг куб метр багтаамжтай сав хэдэн минутад дvvрэх вэ" гэсэн бодлогыг дєрвєн настай хvv хоёрхон минутын дотор зєв бодож байсан гээд тєсєєл дєє.
Зера Колберноос ялгаатай нь Жорж Биддер том болсон хойноо авьяасаа гээгээгvй бєгєєд Английн нэртэй инженерvvдийн нэг болсон юм.
Тvухэнд гоц авьяастай хvухдуvдийн тухай нэлээдгvй зуйл тэмдэглэн vлдсэн байдаг. Жишээ нь, XXI зуунд Мексикт тєрсен Мигель Мантилья хоёр настайдаа "Хэрвээ хоёрдугаар сарын дєрвєнд баасан гараг таарсан гэвэл энэ хэдэн он байсан вэ?" гэдэг асуултад хуртэл хариулжчаддаг байсан гэнэ.
Букстед хотод 1785 онд тєрсен Жорж Ватсон оюун ухааны хомсдолтой нэгэн байсан ч тоо бодох гоц авьяастай байжээ. Тэрбээр уншиж, бичиж чаддаггvй ч хамгийн хэцvv бодлогыг бодох талаараа хэнийг ч дагуулдаггvй байсан гэнэ. Мєн тэрбээр тvvхэн vйл явдал болсон ямар нэг єдрийг нэрлэхэд хэдэн оны хэдэн сарын хэдэн, ямар гараг байсныг тvгдрэлгvй хэлдэг. Хэрвээ энэ vйл явдал тvvнийг тєрснєєс хойш болсон бол єєрєє тэр єдєр юу хийж байсан, цаг агаар ямар байсныг ч санадаг онцгой ой тогтоолттой нэгэн байжээ.
Суут ухаантай зарим хvvхдvvд олон талын авьяастай байх нь ч бий. Жирийн иргэд Хейнекений гэр бvлд 1921 онд Кристиан нэртэй хvv тєрсен бєгєєд эхийн хэвлийгээс гараад хэдэн цагиин дараа vг хэлж хvмvvсийг айлгасан тvvхтэй. Энэ ер бусын хvvхдийг ой хvрсэн хойно нь ном уншиж єгєхєд бvгдийг vг vсэгчлэн цээжилдэг байсан гэнэ.
XIX зууны нэрт эдийн засагч, гvн ухаантан Жон Стюарт гурван настайдаа грекээр уншдаг байжээ.Тэрбээр арав дєнгєж хvрээд Платон, Демосфений гvн ухааны бvтээлvvдийг ухаж ойлгодог байсан гэнэ.
Томас Макалей ч бас гоц авьяастай хvvхэд байжээ. Vе тэнгийнхэн нь дєнгєж vсэг холбож сурч байхад тэрбээр тvvхэн сэдвээр зохиол бичиж байв. Францын гvн ухаантан, математикч Блез Паскалийн авьяас ч багаас нь тодорчээ. Тэр 12 ч хvрээгvй байхдаа авианы дуудлагын ухааны чиглэлээр эрдмийн ажил бичжээ. Паскаль 13 настайдаа тооцоолон бодох машин бvтээсэн юм.

Манай vеийн бяцхан суутнууд

Манай vед ч вундеркинд буюу гоц ухаантай хvvхдvvдийн тухай сонсогддог. Ганеш Ситтапалам хэмээх долоо настай энэтхэг хvv Их сургуульд элсэж дэлхийн хамгийн залуу оюутан болсон. Тэрбээр долоо хоногт ганцхан удаа лекцэндээ суудаг ч энэ нь сурлагад нь огтхон ч муугаар нєлєєлдєггvй аж. Энэ хэмнэлээ алдалгvй суралцвал Ганеш 13 настайдаа бакалаврын зэрэгтэй болох юм.
Орос хvv Павел Коноплевыг зургаан настайд нь IQ нь ер бусын єндәр буюу 169 гэж
мэргэжилтнvvд тогтоосон юм. Байгалиас заяасан гоц авьяастай тэрбээр Ломоносовын нэрэмжит физик-математикийн олимпиадын олон удаагийн аварга, эл тэмцээний хамгийн бага настай оролцогч шагналын эзэн болж байсан. Тэрбээр 14 настайдаа Зєвлєлтийн хамгийн анхны компьютерийг зохион бvтээхэд оролцож байсан бєгєєд 1987 онд "Наука и жизнь" сэтгvvлд бvтээлээ нийтлvvлж байжээ. Павел 15-тайдаа Москвагийн Их сургуульд элсэж ЗХУ-ын хамгийн залуу оюутан болсон.
Хойд хєршид улс тєрийн эргэлт гарч ардчилсан сонгууль явагдахад Павел Коноплев сонгуульд нэр дэвшин мєн л хамгийн залуу депутат болжээ. Тэрбээр 2000 онд уушигны артерийн бvлэгнэл гэсэн оноштойгоор нас барсан.
Саяхан Орост 11 настай хvv цахилгаангvйгээр ажилладаг хєргєгч, гурван хэмжvvрт дvрстэй зурагт зохион бvтээжээ. Тэрбээр єєрийн бvтээлээ Алтайн техникийн Их сургуулийн эрдэм шинжилгээний хурлын vеэр танилцуулсан бєгєєд эрдэмтэд тvvнийг ирээдуйн агуу зохион бvтээгч гэж зєгнєж байна. Эриесто Евгений Санчес Шайда нэртэй энэ хvvгийн гоц авьяас хоёр настайд нь илэрчээ. Дєнгєж хоёр нас долоон сартайдаа уншиж сурсан тэрбээр бас л физик, математикийн салбарт єєрийн гоц авьяасаа сорьдог гэнэ.
Иймэрхvv тvvх олныг єгvvлж болно. Хvн єєрийнхєє оюуны чадавхийн дєнгєж 5-10 хувийг л ашигладаг гэдэг. Эдгээр гоц авьяастнууд чадавхиа арай илvv ашиглаж байна уу, эсвэл тэдний ер бусын суу билэг єєр зvйлтэй холбоотой юу гэдгийг эрдэмтэд эцэслэн тайлбарлаж чадахгvй байгаа юм.
Бэлтгэсэн:Э.БАТЧИМЭГ