2050 он гэхэд Хятадын хvн ам 82 саяар eсч, оросынх 42 саяар цeeрнe

Хvмvvн (хvн тeрeлхтeн) vvсч, eсч vржсээр нэг тэрбум болтлоо 200 мянган жилийг туулсан бол, хоёр тэрбум болоход нь ердee 130 жил зарцуулжээ.

Хэрэв eнeeгийн энэ хурдаараа явбал 2030 онд 10 тэрбум, 2070 онд 20 тэрбум, 2115онд 80 тэрбум болж eснe.
Космополит онолоор "дэлхийн иргэн", "дэлхий-ганц тосгон", "дэлхийн тоегон" гэх ойлголтыг тvлхvv номлодог. Хил хязгааргvй, чeлeeтэй нэвтрэх суурьших дэлхийн тухай ярьж бичдэг. Хvн амын миграц, нуvдэлд хязгаарлалт тавих ёсгvй, дэлхийн баялгийг хувааж эзэмших ёстой гэхчлэн. Саяхан Британийн "Гардиан" сонинд 2050 оны дэлхийн хvн амын тухай АНУ-ын Худалдааны яамны хvн амын тооллогын товчооны урьдчилсан тeлeвийг эш татаж мэдээлжээ.
Эдvгээ 6.3 тэрбум байгаа дэлхийн хvн ам 45 жилийн дараа гэхэд 8.9 тэрбумд хvрнэ. Хvvхдийн eсeлт одоогийнхоо тvвшинд, харин хeгшчvvлийн тоо eнeeдрийнхeeс гурав дахин eсч, дэлхий маань "eвгeрeх" байдалд орно гэж тооцоолжээ. Тэрхvv урьдчилсан тeлвeeр бол 88 улсад хvн амын eсeлт буурах тeлeвтэй. 2002 онд дэлхийн хvн ам 74 саяар eссeн, гэтэл 1989-1990 онд 87 саяар eсч байснаас доогуур vзvvлэлт юм.
НVБ-ын Хvн смын сангийн "Дэлхийн хvн ам-2М)4" илтгэлийг Лондонд танил-цуулсан тус сангийн тэргvvн хатагтай Сорайя Охмед Обейдын хэлснээр, дэлхийн 169 орныг хамруулсан судалгаагаар гол тeлeв ядуу буурай орнуудад хvн ам хоёр дахин eсч, 1.7 тэрбумд хvрчээ. Энэтхэгийн одоогийн тэрбум, 80 сая хvн 2050 он гэхэд 1.5 тэрбум, АНУ-ын 297 сая хvн 408.7 сая болж eсeх ба Хятадын хvн 82 саяар eсч, тэрбум, 395 сая дээр зогеоно. Оросын хvн ам 2050 гэхэд 41 саяар багасч, 101.5 сая хvн болно.
Хvн амын eсeлттэй зэрэгцэн нийгмийн асуудлууд шил даран хeвeрч ба eлегeлeнгeeр жил бvр 14 сая хvн, тvvний дотор зургаан сая хvvхэд хорвоог орхино. Зeвхeн 2000 онд 842 сая хvн байнга eлeн зэлмvvн байсны 95 хувь нь ядуу буурай орнуудад аж тeрж байсан НVБ-ын судалгаа бий. Энэтхэгийн хvн 500 саяар eсч Хятадаас тvрvvлэх тэр олон хvний нийгмийн асуудлыг тэгш шийдэж чадахгvй. 1990 оноос хойш хeгжиж буй орнуудад хvн ам тутамд ногдох бодит орлого дунджаар гурван хувиар буурч, ядуугийн доод тvвшинд аж тeрeх хvн 10 гаруй саяар нэмэгджээ. НVБ-ын тооцоолсноор, 54 улсад хvн амын дундаж орлого баталгаатай буурчээ. Жил бvр 11 сая хvvхэд элдэв eвчнeeр, хагас сая эх тeрeлтeeр нас барж, энэ бvхний гэмтэн нь ядуурал болж байна.
Хvvхэд тeрvvлэх явдал дэлхий даяар буурах хандлагатай, 2050 он гэхэд vйлдвэрлэлийн eсeлтeeс тeрeлт хол хоцорно. ДОХ-оос шалтгаалж зарим улсад 2010 он гэхэд хvн амын дундаж наслалт 30 орчим болно. Одоо Африкт 30 сая хvн энэ аюулт eвчнeeр шаналж байна. Хэрэв ойрын жилvvдэд ДОХ-ын халдварыг эмчлэх арга нэвтрvvлэхгуй бол эдvгээ ДОХ-той яваа 45 сая хvн ойрын 10 жилд vхэж дуусах нь. ДОХ-оос болж тухайлбал, Уганд, Сенегал, Ботсван зэрэг Сахараас eмнe орших хар африкийн 38 улс маш хvнд байдалд орно.
Сахараас eмнeших Африкийн орнуудад хvн амын дундаж наслалт 50 байснаа 46 болж буурсан нь ДОХ-оос vvдэлтэй. Дэлхийд дунджаар тав хvртлэх насны хvvхдийн vхэл 100 хvн тутамд нэг (100:1) ногддог бол-Африкийн энэ хэсгийн 14 улсад 5:1 харьцаатай, гэтэл eдрийн орлого нь нэг ам.долларт хvрэхгvй байна. Гэхдээ Сахараас хойшхи Африкт хvн ам eсeх хандлагатай гэнэ. Бvхэлдээ 2050 он гэхэд ДОХ нь 280 сая хvний толгой залгичихсан байх тeлeвтэй. ДЭМБ-ын тооцоолсноор, жил бvр 8.5 сая хvн сvрьеэгийн халдвар авч, тэднээс хоёр сая нь vхэж vрэгдэж байна. Энэ эрчээрээ явбал 2020 онд сvрьеэтэй хvн тэрбумд хvрч, eвчилсeн 150 сая хvн тутмаас 36 сая нь хорвоог орхих ажээ. Дэлхийн банкны тооцоолсноор, 2010 он гэхэд Оросын хvн амын дeрвeн хувь ДОХ-оор eвчилж, хуучин СССР-ийн нутагт нийт найман сая хvн ДОХ тээгч байх бололтой. 2015 оны байдлаар дэлхийд нийт 823 сая ДОХ-той байх ажээ.
АНУ-ын эрдэмтэн Поль Кеннеди 2025-2050 онд хvн амын "тэсрэлт" гарна гэж vзжээ. 2025 он гэхэд Нигерийн одоогийн хvн ам 113 саяасаа 301 саяд, Пакистан 267 сая, Индонези 263 сая, Бразил 245 сая, Мексик 150 сая, Иран 122 саяд хvрсэн байх, Хятад 1.5 тэрбум буюу хамгийн оргил vедээ хvрнэ гэж тооцоолжээ. НVБ-ын судалгаагаар, 2050 он гэхэд дэлхийн хамгийн ядуу буурай 50 улсад хvн ам 1.7 тэрбумд хvрэх бeгeeд ядуурал нь ийнхvv хvн амын eсeлтийг нeхцeлдvvлнэ.
Хvн амын суурьшлын тухайд, хотжилт хэрээс хэтэрч, хотууд хvн амын eсeлтee дийлэхгvй. Эдvгээ хотжисон хvн ам Энэтхэгт нийт хvн амын 28, АНУ, Оросод тус бvр 77, Индонезид 40, Бразилд 81 хувьд хvрч, хeгжиж буй орнуудад хvн амын 40 хувь нь хотод суурыниж байна. 2025 онд энэ тоо 57 хувьд хvрнэ. Латин Америк нь тэр чигтээ хамгийн их хотжисон бvс нутаг болох нь. Тэндхийн хvн амын 85 хувь нь хотын иргэд байх бeгeeд Африкт 58, Азид 53 хувь нь хотод суурыиих ажээ. Хvн ам нь 11 саяас дээш байх дэлхийн 20 том хотын 17 нь хeгжиж буй ертeнцийнх. Хотжилт, ядуурал, байгалийн гамшиг, цэргийн мeргeлдeeнeeс дvрвэж нvvх асуудал улам eргeжинe.
НVБ-ын хvн ам зvйн судалгаагаар, 2007 он гэхэд дэлхийн хvн амын ихэнх нь хотуудад суурьшиж эхэлнэ. СК]М-ийн мэдээлснээр, эдvгээ дэлхийн хvн амын 52 хувь нь хeдee сууж байна. Тэгвэл 2030 он гэхэд таван тэрбум хvн буюу дэлхийн хvн амын дийлэнх нь хотуудад суурьших ажээ. Зeвхeн ганцхан жилд л хeдeeгийн хvн ам 100 саяар хорогдож, хотуудын хvн ам 1.8 хувиар eсч байна. 2015 онд хотууд дотор Токио хvн амаараа тэргvvлнэ. Энэ хотод 36 сая хvн суух ба Бомбейд 22.6, Нью Дели 20.9, Мехикод 20.6, Сан-Паулуд 20 сая хvн амьдрахаараа удаалж байна.
Манай eмнeд их хeрш Хятадын тухайд Оросын геополитикч Н.Нартовын таамагласнаас эш татъя. Эдvгээ дэлхийн 72 улсад хятад иргэд аж тeрж байна. 2015 он гэхэд БНХАУ-ын хvн ам дахин 300 саяар eсч, бусад улсууд дахь хятад иргэдийн миграц, суурьшлын ачаалал хэрээс хэтрэх бололтой. Зeвхeн Оросод нийт хvн амын доторхи угсаатны тоогоор хятадууд хоёрдугаарт орно. Энэ тоо бусад улс оронд мeн адил, ойролцоо тусна.
З.Бжезинский 2020 оны Хятадыг тeсeeлeхдee, ирээдvйд "Берингийн хоолойгоос Тонкины булан хvртлэх шинэ эзэнт гvрэн" нь Оросын Lenaland-ыг бvхэлд нь эзлэнэ. 2020 он гэхэд Хятадын нeлeeний хvрээ тэлеээр "Их Хятадын" буюу Монголыг оролцуулсан, хил дагуух нийт 20 улсыг оруулсан том орон зай vvсэх нь байна.
Энэтхэг, Хятадын энэ их оволзсон eсeлттэй харьцуулахад манай хойд хeрш Оросын хувьд хvн ам зvй нь маш баргар дvр зураг харагдаж байна.
Ерeeсee Орос vндэстэн гэж 100 жилийн дараа, XXII зуунд байх уу, vгvй юv гэдэг асуудлыг польшийн эрдэмтэн Ян Винецкий дэвшvvлж, Орос хэмээх энэ их гvрэнтэй тvvхэн маргаантай асуудал нь оросуудтайгаа хамт алга болно гэж таамаглажээ. НVБ-ын урьдчилсан тeлвeeр, 2000-2025 он Оросын хувьд сайн ч биш, муу ч биш гарч, хvн ам нь 21 саяар eсeхeeр байна. Коммунизмын сvйрлээр хvн амын eсeлт нь зогсчээ. 1991.12.31-ний байдлаар Оросын хvн ам 148.7 сая байсан бол 10 жилийн дараа 144.5 сая болж цeeрсeн байх ба СССР-ийн бусад улсууд дахь 5.5 сая орос eлгий нутагтаа эргэж ирсэн, хvн ам нь ерeнхийдee 10 саяар хорогдсон, цeeрсeн нийлээд ийм дvнтэй байна.
Хvн ам зvйн ийм таагvй байдлын гол учир шалтгаан Оросод эрэгтэйчvvдийн тоо байнга цeeрч, цeeн байж ирсэнтэй холбоотой хэмээн Польшийн энэ судлаач vзжээ. Харьцуулахад Оросын эрчvvд нийт дvнгээрээ Ази, Африк, Латин Америкийн хамгийн дорой буурай, ядуу орнуудын эрчvvдээс цeeн байна. Ерeeсee XVI зуунаас хойш хvйсийн тэнцвэр алдагджээ. Оросод шинээр 100 хvvхэд мэндлэхэд 170 хvн зeрeeд хорвоог орхиж, харьцаа 100:170, зeвхeн хортой архиар жилдээ 40 000 хvн нvд аньж байна гэхчлэн элдэв тоо баримт, урьдчилсан тeлвийг жагсааж болно.